2003 оны өвөл Японд суралцагч оюутнууд интернэтээр хоорондоо холбогдон өөрийгөө хөгжүүлэх сэдвээр 100 өдрийн электрон семинар зохион байгуулсан нь ЭМОС клубын үндэс болсон юм. 2004 онд уг семинарын үр дүнг ном болгон хэвлүүлснээр клуб маань байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш гишүүд маань ганц Японоор тогтохгүй болж эгнээгээ тэлсэн юм. Дэлхийн өнцөг булан бүрт оршин сууж буй ЭМОС-чууд цахим ертөнцөөр холбогддог бөгөөд гишүүд маань энэ блогоор дамжуулан бодол санаагаа та бүхэнтэй хуваалцах болно.